헤더 바로가기 컨텐츠 바로가기 푸터 바로가기

Их сургуулийн танилцуулга

Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургууль нь 1992онд байгуулагдсан Солонгос улсын Инчон хотод байрлалтай, Сөүл болон Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудалтай хамгийн ойрхон сургуулиудын нэг юм.

2011онд боловсролын түвшины өрсөлдөөний үнэлгээнд тэнцсэн ба шинжлэх ухаан технологийн “Мэргэшлийн их сургуулийн Магадлан итгэмжлэгдсэн их сургууль”-ийн эрхийг авсан нийслэлийн 3-н сургуулийн нэг ба суралцах нөхцөл боломж сайн хангагдсан их сургуулиар зарлагдсан юм.

Одоогийн байдалаар 25 мэргэжлийн ангитай дунджаар 5,000 орчим оюутан суралцаж байгаа ба нийгэмд эзлэх байр суурьтай мэргэшсэн чадварлаг эмэгтэй боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилготой болно.

гадаад харилцааны хэлтэсийн танилцуулга

Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн гадаад харилцааны хэлтэс нь 2004 онд байгуулагдсан ба Солонгос хэлийг гадаад оюутнуудад арвин өндөр туршилгатай чадварлаг хэлний багш нар тохилог тав тухтай сургалтын орчинд зааж сурган ирсэн олон жилийн туршлагатай билээ.

Дэлхийн нийтийн боловсролын түвшинд хөл нийлүүлэн алхахын тулд бид Гадаад орнуудын Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа ба оюутан солилцоог өргөн хүрээтэйгээр явуулж байна.

Та манай Солонгос хэлний ангид суралцсанаар Солонгосын бүх Их дээд сургуулийн Баклавр болон Мастер, Докторт дэвшин элсэн орж суралцах мөрөөдөлөө биелүүлэх боломжтой юм.